Sunday, April 23, 2017
Доргоны тосны ач тус
- Доргоны тосыг хэрэглэхэд цусанд 100% шимэгдэж цусыг Витамин А, В2, В5, В6, В12, R, К, РР-А болон кератин, токоферол, каратиноид, фолийн хүчил, биед шаардлагатай микро макроэлемент, органик хүчлээр баяжуулдаг.
- Доргоны тос нь уургийн солилцоог нэмэгдүүлж, дархлааг сайжруулан, цусны эргэлтийг тэнцвэржүүлнэ.
- Хэрэв доргоны тосыг тэр чигээр нь натурал хэлбэрээр хэрэглэх нь таатай санагдахгүй бол дараах зөвлөмжийг ашиглаж болно.
1. Доргоны тосон дээр нохойн хошууны ханд нэмж уух
2. Доргоны тосыг зөгийн балтай хольж хэрэглэх.
Хэрэглэх заавар:
Архаг бронхитийн үед халдварын болон үрэвслийн идэвхжлийг бууруулж, цэр шингэлж, амьсгалын замын үрэвслийг багасгана. 14-өөс дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 1 цайны халбагаар /5 гр/ хоногт 2 удаа хоолтой хамт хэрэглэнэ.
Мөн өглөө бүр халбаганы үзүүр дээр жаахан доргоны тос дусаагаад өлөн элгэн дээрээ долоох нь ходоодны шарханд маш сайн.
Доргоны тос
- Доргоны тос нь уушигны сүрьеэ,- 12 нугалаа гэдэсний шарх зэрэг өвчинд маш тустай.- Доргоны тосыг хэрэглэхэд цусанд 100% шимэгдэж цусыг Витамин А, В2, В5, В6, В12, R, К, РР-А болон кератин, токоферол, каратиноид, фолийн хүчил, биед шаардлагатай микро макроэлемент, органик хүчлээр баяжуулдаг.
- Доргоны тос нь уургийн солилцоог нэмэгдүүлж, дархлааг сайжруулан, цусны эргэлтийг тэнцвэржүүлнэ.
- Хэрэв доргоны тосыг тэр чигээр нь натурал хэлбэрээр хэрэглэх нь таатай санагдахгүй бол дараах зөвлөмжийг ашиглаж болно.
1. Доргоны тосон дээр нохойн хошууны ханд нэмж уух
2. Доргоны тосыг зөгийн балтай хольж хэрэглэх.
Хэрэглэх заавар:
Архаг бронхитийн үед халдварын болон үрэвслийн идэвхжлийг бууруулж, цэр шингэлж, амьсгалын замын үрэвслийг багасгана. 14-өөс дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 1 цайны халбагаар /5 гр/ хоногт 2 удаа хоолтой хамт хэрэглэнэ.
Мөн өглөө бүр халбаганы үзүүр дээр жаахан доргоны тос дусаагаад өлөн элгэн дээрээ долоох нь ходоодны шарханд маш сайн.
1 Бяслагтай тахианы шөл
Орц:
- Тахианы мөч: 300гр
- Моцарелла бяслаг: 3 хэрчим
- Төмс: 3 ш
- Лууван: 1 ш
- Сонгино: 1 ш
- Гоньд
- Давс
- Ургамлын тос
Хийх арга: Тахианы
мөчөө буцалсан усанд чанаж, давс гоньд зэргээр амталж шөл гаргана.
Шөлөндөө шоо дөрвөлжин болгон хэрчсэн төмс болон луувангаа нэмж
буцалгана. Дээрээс нь шаргал болтол нь хуурч бэлтгэсэн сонгино болон
бяслагаа нэмээд зөөлөн гал дээр 15-20 минут буцалгасны дараа амтат шөл
бэлэн болно.
Үрэл бэлтгэх технологи
Үрлийн
бүрэлдэхүүнд орж байгаа эмийн бодисуудыг холих, үрлийн зуурдасыг
бэлтгэх ажиллагааг эмийн бодисын физик, химийн шинж чанарт тохирсон
шаазан ба хуванцар ууранд хийж гүйцэтгэнэ. Цаашид үрлийг бэлтгэх ажлыг
үрлийн машин дээр үргэлжүүлэн явуулна.
Үрлийг бэлтгэх технологи ажиллагаа нь шаттай.
1. Үрлийн зуурдсанд эмийн бодис нэмэх
2. Үрлийн зуурдсыг бэлтгэх
3. Үрлийн савхыг бэлтгэх
4. Үрлийн савхыг хэрчих
5. Үрлийн хэлбэржүүлэх
6. Үрэлд нунтаг цацах, бүрхэх, савлах, олгох
7. Үрлийн чанарыг шалгах
Үрлийн зуурдсанд эмийн бодис нэмэх
Үрлийн
бүрэлдэхүүнд янз бүрийн физик, химийн шинж чанартай олон эмийн
бодисуудыг нэгтгэн бичиж болох бөгөөд тэдгээрийн физик, химийн шинж
чанарт нь тохируулан туслах чанарын бодисуудыг сонгон авч үрлийн
зуурдсыг бэлтгэдэг.
1. Ус
ба бусад уусгагчид муу буюу уусдаггүй бодисууд. Үрлийн бүрэлдэхүүнд
хортой хүчтэй үйлдэл бүхий эмийн бодисууд бага хэмжээтэй орсон байвал,
холихын өмнө эмийн тунг нарийн шалгаж үзнэ. Хортой, хүчтэй үйлдэл бүхий
бодисуудыг ургамлын зуурдсан дотор жигд тараах цаашид тэдгээрийг үрэл
тус бүрт жигд тунтай тараахын тулд нунтаг бэлтгэх дүрмийн дагуу эмийн
бодисуудыг ургамлын нунтагтай холиод дараа нь өтгөн бодистай хольж
хөвмөл маягийн уян хатан, харимхай зуурдсыг бэлтгэнэ.
2.
Ус, глицеринд уусдаг бодисуудыг бага хэмжээний уусгагчид уусгаад уусмал
бэлтгээд дараа нь өтгөн бодисуудтай холиод сүүлд нь хуурай бодис нэмж
уян харимхай зуурдас бэлтгэнэ.
3. Устай
холилддоггүй шингэн бодисууд. Ийм бодисыг эхлээд эмульсжүүлэгчийн
тусламжтайгаар эмульсжүүлж дараа нь үрлийн зуурдсан дотор хөвмөл,
уусмал, эмульс байдлаар тархсан байна. Үрлийн бүрэлдэхүүнд орсон нунтаг
эмийн бодисуудыг холихдоо нарийн нунтгийг холих ерөнхий дүрмийг
баримтална. Хортой, хүчтэй үйлдэл бүхий эмийн бодисуудыг үрлийн
зуурдсанд жигд тараах зорилгоор эхлээд бага зэрэг хэмжээний ус эсвэл өөр
шингэнтэй спирт, глицерин хольж нухна.
Зарим тохиолдолд эмийн бодисуудыг сахартай хольж нухах аргыг хэрэглэж болно.
Үрлийн зуурдсыг бэлтгэх
Эмийн
бодисуудын холимог дээр туслах чанарын бодисоос бага багаар нэмж нухаж,
үрлийн зуурдсыг бэлтгэх бөгөөд хадгалах хугацааны турш хэлбэр дүрсээ
өөрчилдөггүй тийм уян хатан чанартай болгоно. Үрлийн зуурдсыг бэлтгэхдээ
эмийн бодисуудыг туслах бодистой нь хольж гурил зуурах мэт зуурч нухаад
элдэж бэлтгэнэ. Туслах чанарын бодисыг тодорхой дэс дараалалтайгаар
бага багаар нэмнэ. Эхлээд шингэн чанарын бодисыг авч зөөлрүүлээд дараа
нь хуурай бодисыг нэмж холих нь тохиромжтой байдаг. Зуурдас бэлэн болсон
нь уур нүдүүрийн хананаас өөрөө аяндаа ховхорч салдгаар тайлбарлагдана.
Үрлийн
сав бэлтгэх: Үрлийн зуурдсыг бэлтгэсний дараа түүнийг пергаментан
цаасаар жийрэглэж бариад үрлийн машины хавтгай шилэн дээр тавьж хавтгай
хусуур модоор хойш , урагш гулсуулж бөөрөнхийлөн цилиндр хэлбэртэй
гөлгөр гадаргуутай савхыг бэлтгэнэ.
Үрлийн
савхыг хэрчих: Үрлийн савхыг үрлийн машины доод хутган дээр тавиад
түүний дээрээс дээд хутгыг тавьж нааш цааш нь хөдөлгөж зүсэх байдлаар
гулсуулж дарах замаар хөдөлгөн савхыг хэрчмүүд болгон хуваана. Савхыг
чадамгай сайн хэрчихэд бараг бэлэн бөөрөнхий үрлүүд үүснэ.
Үрлийн
хэрчмийг хэлбэржүүлэх: Бэлэн болсон үрлүүд нь бөөрөнхий хэлбэртэй
гадаргуу нь тэгш жигд байх ёстой. Үрлийн зуурдсаар савх савхнаас үрлийг
хийхэд ликоподийг хэрэглэхээс аль болохоор татгалзах хэрэгтэй. Үрлийг
агаарт 1-2 цаг байлгаж хатаагаад хэрэв гадаргуу нь тэгш бус байвал дахин бөөрөнхийлнө.
Үрэлд
нунтаг цацах, бүрхэх, савлах, олгох: Үрлүүдийг хооронд нь наалдхаас
хамгаалж саармаг нунтаг цацах ба тусгай бүрхүүлээр бүрхэнэ. Хамгийн
дэлгэрсэн бүрхүүл нь цардуул бөгөөд хэрэв үрлийн бүрэлдэхүүнд орж байгаа
эмийн бодис органик бодистой улвалд орохгүй бол цагаан шавар буюу
талькийг хэрэглэнэ. Бүрхэхдээ 30 үрэлд 2,0-2,5г
нунтаг оногдохоор бодож үрлийг машины хавтгай шилэн дээр буюу олгох
саванд хийсний дараа цацах ба харин бөөрөнхийлөх хөдөлгөөн хийж
болохгүй. Бүрхүүлд хэрэглэгдэж байгаа нунтаг нь сайн нунтаглагдаж
шигшигдсэн (шигшүүр №1)
байвал тэгш гадаргуутай үрэл гардаг. Зарим үед үрлийг муухай үнэр,
амтыг далдлах, агаар чийгийн нөлөөнд өөрчлөгдөх, хатах, исэлдэхээс
хамгаалах, үрлийг ходоодонд задрахгүй нарийн гэдсэнд задрах болгох,
гоёмсог гадаргуутай болгох зорилгоор тусгай бүрэлдэхүүнтэй бүрхүүлээр
бүрнэ. Одоо үед хамгийн тохиромжтой нь сахарын нунтагаар бүрхэх арга
болоод байгаа нь үйлдвэрт хялбар байдагтай холбоотой юм. Үрлийг
цардуулын цавууны уусмалтай хавтгай аяган дотор өнхрүүлээд сахарын
холимогтой банкинд хийгээд хэд дахин сэгсэрнэ. Сахарын холимгийн
бүрэлдэхүүнд тэнцүү хэмжээний сахар, цардуул байна. Энэ холимог нь
хамгийн нарийн ширхэгтэй нунтаг байх ёстой. Сахарын холимгоор бүрхсэн
үрлүүдийг цэвэр шилэн хавтгай аяганд хийж дээрээс нь ижил аягаар таглаад
гялалзсан гөлгөр бүрхүүлтэй болтол нь сэгсэрнэ. Бүрхүүл жигд бус болбол
дээрх ажиллагааг дахин давтана. Сахар, сахарын холимог, шоколад зэрэг
нь үрлийн муухай үнэр амтыг далдална.
Үрлийг
олгох, хадгалах: Үрлийг хатуу цаасан хайрцаг ба шилэн банкинд хийж
олгодог. Дэгдэмхий бодистой үрлийг сайн бөглөөтэй шилэн банкинд
хадгална. Гэрлийн нөлөөнд задардаг бодистой үрлийг гэрэл нэвтрэхгүй
саванд хийж харанхуй газар хадгална. Чийгэрхэг бодистой үрлийг цаасан
хайрцганд хийхэд чийг нь гадагш нэвтэрч үрэл муудахгүй сайн талтай
байдаг. Үрлийг сэрүүн, чийггүй байранд хадгална. Үрлийг удаан
хадгалахаар бол түүний задралыг үе үе шалгаж байвал зохино.
Үрлийн
чанарыг шалгах: Бэлтгэсэн үрлийн чанарыг шалгахдаа бусад эмийн
хэлбэрийн адил жор, паспорт, савлалт, хаяглалт, үнэр, механик хольцыг
шалгахаас гадна дараах өвөрмөц шалгуурыг шалгана.
· Үрэл нь бөөрөнхий хэлбэртэй, гөлгөр хуурай гадаргуутай байх ба зүсч үзэхэд хөндлөн огтлолоороо нэгэн төрлийн байна.
· Үрлийн жингийн хэлбэлзэл нь +_5%-оос ихгүй байна.
· Үрлийн задрах хугацаа нь 1 цагаас хэтрэхгүй байна.
Үрлийн задрах хугацааг шалгахдаа 100 мл багтаамжтай шувтан колбонд 37±2° С-ын 50 мл бүлээн ус хийгээд 1-2 үрэл хийж, секундэд 1-2 удаа хэлбэлзэж байхаар зөөлөн сэгсэрнэ.
Шахмал:
Үйлдвэрийн аргаар тодорхой тун бүхий эмийн бодисыг шахаж нягтруулан
бэлтгэсэн эмийн хэлбэр юм. Шахмалын бүрэлдэхүүнд эмийн ба туслах чанарын
бодис ордог. Туслах чанарын бодисоор сахар, цардуул, хүнсний сод,
талькийг хэрэглэнэ. Шахмал голдуу дугуй, зууван дугуй дүрстэй бэлтгэгдэн
гарна. Зарим үед шахмалын эвгүй үнэр, амтыг дарах, аятайхан хэлбэр
оруулахын тулд бүрхээсээр бүрхдэг. Шахмалыг жоронд 3 дугаар загвараар 2
аргаар бичиж болно. Нэг буюу хэд хэдэн эмийн бодисуудыг хольж
тодорхой тунгаар зохих хэлбэрийг олгон шахаж бэлтгэсэн хатуу эмийн
хэлбэрийг хэлнэ. Шахмалууд янз бүрийн тунтай, янз бүрийн хэлбэртэй байж
болно. (дугариг, цилиндр, төвгөр, хоёр талдаа төвгөр, хавтгай гэх мэт). Шахмалын диаметр нь 3-25 мм байх ба үүнээс их бол бримет юм. Шахмалын дундаж жин 0,5
г байна. Нэг шахмал нь нэг удаагийн тунд тохирсон эмийн бодисуудыг
агуулах ба түүн дээр хирчээс гаргаж хувааж уухад зориулна. Шахмалуудыг
дотуур хэрэглэдэг. Харин сүүлийн үед гадуур хэрэглэх уусмал ба тарилгын
уусмалыг бэлтгэхэд зориулагдсан шахмалуудыг хийдэг болжээ. Шахмал эмийг
эмчилгээний зорилгоор 19-р
зууны дундаас эхлэн хэрэглэх болсон ба энэ нь түргэн хөгжиж үрэл,
нунтаг, холимог, шингэн, уусмал мэтийн зарим эмийн хэлбэрүүдийн оронд
хэрэглэдэг болов. Шахмалын сайн тал нь эм найруулагчийн хөдөлмөрийг
хөнгөвчлөх, удаан хадгалах, эмийн муухай үнэр амтыг далдлах бололцоотой
өргөн хэрэглэдэг эмийн хэлбэр бөгөөд мөн тээвэрлэх, эмийг зөв тугнах
талаараа бусад эмийн хэлбэрээс илүү сайн.
Зайдастай вандуйны шөл
Орц:
- Вандуй: 1 аяга
- Төмс: 3 ш
- Лууван: 1 ш
- Сонгино: 1 ш
- Зайдас: 5 ш
- Бяслаг: 1 зүсэм
- Давс, халуун ногоо
- Ургамлын тос
Хийх арга: Вандуйгаа 2
цагийн турш усанд хийн дэвтээнэ. Дараа нь давстай буцалсан усанд 30
минутын турш чанаж, дээрээс нь төмсөө хийнэ. Харин хэрчиж бэлдсэн
сонгино болон луувангаа ургамлын тосонд шарж, зайдсаа нэмж өгнө. Хуурсан
ногоо болон зайдас дээрээ шөлөө хийж, бяслагаа хайлтал нь буцалгах
ёстой. Ингээд л таны шөл хэдхэн хормын дотор бэлэн болох нь ээ.
Saturday, April 22, 2017
Wednesday, April 19, 2017
Sunday, April 16, 2017
Микропсиа буюу "Алиса гайхамшгийн оронд" хам шинж
Та "Алиса гайхамшгийн оронд" киног үзэж байсан бол гол дүрийн охин Алиса өөр ертөнцөд очоод нэг жигнэмэгийг идэн том биетэй болчихдог шүү дээ. Яг үүний адилаар, энэхүү өвчнөөр өвчилсөн хүмүүст эргэн тойрны зүйлс нь байгаагаасаа хамаагүй жижигхэн болж харагддаг аж. Ингэснээр тухайн хүмүүс орчинтойгоо холбогдож чадахгүй, уг өвчин нь даамжирсан тохиолдолд нүдэнд нь хий зүйлс харагдаж, унаж татах гэх мэт мэдрэлийн эмгэг тусдаг байна.
Пикацизм
1. Пикацизм
Тус өвчнөөр өвчилсөн хүн гартаа тааралдсан, идэж болохуйц бүхий л зүйлсийг идэж, улмаар тэрхүү идсэн зүйлс нь дотоод эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй, тухайн хүнийг шим тэжээлийн дутагдалд оруулдаг ажээ. Энэхүү өвчнөөр гол төлөв хүүхэд багачууд, бие давхар эмэгтэйчүүд өвчилдөг байна. Өвчлөлийн хугацаа нь хүн тус бүрээс хамаараад харилцан адилгүй боловч хамгийн багадаа жил, түүнээс ч урт хугацаанд үргэлжилдэг гэнэ. Энэ өвчнөөр өвчилсөн хүнд ихэнхдээ сэтгэл заслын эмчилгээг хийдэг.
Дэлхийн хамгийн аймшигтай өвчнүүд
Өвчин хэлж биш хийсч ирдэг гэсэн үг байдаг. Зарим хүмүүс үнэхээр аймшигтай, бүр сонирхолтой ч гэмээр өвчнүүдийг биедээ тээн, эрдэмтдийн судалгааны гол обьект болж, дэлхий нийтийн анхаарлыг татсан байдаг. Доор дурьдсан ховор өвчнүүдийг хараад уншигч та бүхэн "Хөөх үнэхээр ийм зүйлс байдаг гэж үү?" хэмээн гайхшрах нь лавтай.
Өвчин хэлж биш хийсч ирдэг гэсэн үг байдаг. Зарим хүмүүс үнэхээр аймшигтай, бүр сонирхолтой ч гэмээр өвчнүүдийг биедээ тээн, эрдэмтдийн судалгааны гол обьект болж, дэлхий нийтийн анхаарлыг татсан байдаг. Доор дурьдсан ховор өвчнүүдийг хараад уншигч та бүхэн "Хөөх үнэхээр ийм зүйлс байдаг гэж үү?" хэмээн гайхшрах нь лавтай.
“Тавин-Ус” эмийн үйлдвэрийн танилцуулга
“Тавин-Ус” эмийн үйлдвэр нь 2000 онд хөвөнг 50 гр-аар боож савлах үйл ажиллагаагаар 2 хүний орон тоотойгоор ажлын гараагаа эхэлсэн. Тэр үед улсын эмийн үйлдвэр хувьчлагдаж, зах зээлийн хүнд нөхцөлд хувийн эмийн үйлдвэрүүд үүд хаалгаа нээж эхэлсэн.
Тухайн цаг үед үйлдвэрийн бүтээгдэхүүн байхгүй голдуу гараар хөвөнг ороож байсан тул гар ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор Хятад улсын хөвөн ороодог төхөөрөмж оруулж өдөртөө 2000 гаруй хөвөн боож, зах зээлд нийлүүлдэг болсон.
2002 онд БГД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 2 давхар үйлдвэрлэлийн жижиг байр барьж үрлэн эмийн цех ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд 1970 онд батлагдсан 1.0 г үрлэн витаминуудын стандартыг шинэчлэн батлуулж, үрлэнд агуулагдах сахарын хэмжээг 1 дахин багасган 0.5 г –аар үйлдвэрлэж эхэлсэн. Тус үрэлд химийн будагч бодис ашиглахаас зайлсхийж байгалийн цэвэр шүүсээр баяжуулж өнгө оруулсан.
2005 онд Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 5540 м2 талбай бүхий газартай, 432 м2 талбай бүхий үйлдвэрийн объектийг худалдан авч өөрийн үйлдвэрийн зориулалтаар засаж тохижуулсан.
Энэ хугацаанд тус барилгыг 2 давхар болгон стандартын дагуу аяган суурьтай каркасан цутгалт хийж ,гадагш урагшаа болон зүүн талд нь өргөтгөл хийж одоогоор 1365 метр2 бүхий үйлдвэрлэлийн зориулалттай байранд үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйлдвэрлэлийн ногоон байгууламж нь 3300 м2 , цардмал талбай нь 1540 м2 болно.
Ногоон байгууламжиндаа 2005 оноос хойш ногоон гацуур 100 гаруй, чацарганы суулгац 50, нохойн хошууны бут 70 гаруй, үхрийн нүд, алтан гагнуур зэрэг мод, бут сөөг тарьж, сөд, таван салааг тарималжуулсан. Мөн гоёлын шар хуйсыг хашлага болгож тариалсан.
2005-2009 онуудад өөрийн эмийн үйлдвэрийн барилга байгууламжтай болох зорилт тавин ажиллаж 1365м квадрат талбай бүхий үндсэн 8 чиглэлээр үйл ажиллагаа явуулах үйлдвэрийн барилгыг 2010 онд барьж дуусгав.
2008 оноос эхлэн эмийн түүхий эдийг Монгол Улсын бүртгэлд бүртгүүлж эхлэн одоо 10 нэр төрлийн түүхий эдийг бүртгүүлэн импортоор оруулж байна.
2009 онд техник технологийн шинэчлэл хийж, тосны савлагааны машин, гален цехэд хандлах, нэрэх, хатаах тоног төхөөрөмж шинээр суурилуулсан.
Хооллолт
⥺Удаан хооллолт
Уг нь хурд бол энэ цаг үед маш чухал үзүүлэлт. Мэдээлэл хурдтай болсоноос хойш үүнийг дагаад амьдралын хэмнэлүүд маань ч мөн адил маш хурдтай болж эхлэж байна. Мэдээлэл бүхэн боломж, шинэ гарц, мэдлэг учраас урсаж байгаа тэр бүх боломжийг бид алдахгүйн төлөө ширэнгийн амьтад мэт л өөр хоорондоо өрсөлдөцгөөх болж.
Цоорхой шүдийг үүрд бөглөх
Амны хөндийн ариун цэврийг алдахгүй сахисан ч шүд цоорч, харлах нь бий. Тэгээд эмнэлэгт очиж, ломбо буюу цоорхойг нь бөглүүлэх эмчилгээ хийлгэдэг. Ломбо удалгүй үйрч унана. Дахиад л шүдээ ухуулж, төнхүүлнэ.
Тэгвэл энэ бүх зовлон ард хоцорч байна. Оросын эрдэмтэд нано материалаар ломбо хийсэн нь цоорхой шүдийг үүрд бөглөх гэнэ. Ингээд зогсохгүй амны хөндийд элдэв нян үржиж, бохирдохыг багасгадаг юм байна. Энэ талаар Оросын зарим хэвлэлд “Технологийн хувьсгал боллоо” гэж бичжээ.
Нано ломбо нянгийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна найрлагад нь хүний бие махбодид хэрэгтэй зарим фермент агуулагддаг аж.
ЭРҮҮЛ АМЬДРАХ 9 ЧУХАЛ ЗӨВЛӨМЖ
1.Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно.
2.Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цөцгий, сүү зэрэг цагаан идээ нь харьцангуй тослог багатай байдаг. 3.Тамхи татахаа зогсоо. Тамхи нь хүний биед хортойг эрдэмтэд нэгэнт батлаад байгаа билээ. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд үзсэн кино, жүжигчдийг даган дуурайж, ухамсаргүйгээр тамхинд орох явдал ихэсч байна.
4.Стрессийг багасга. Өдөр 30 минутыг өөрийн дуртай зүйлийг хийхэд зарцуул. Биеэ бариж чадахаа больтол уурлах, бухимдах үед 10 хүртэл тоол. Нүдээ анин улаан өнгийг толгой дотроо төсөөлөн хар, тэгээд ягаан үүлэн дунд хөвж байна гэж төсөөл. Энэ нь таны стрессийг бага ч атугай багасгана.
5.Бохирдлоос өөрийгөө хамгаал. Хэрвээ та утаа униаргүй орчинд амьдрах боломжгүй бол ядаж өрөөндөө цэвэр агаарыг бий болго. Гэртээ болон гэрийнхээ гаднах орчныг цэцэгжүүл, мод тарь.
6.Суудлын бүсээ зүү. Статистикийн судалгаанаас харахад суудлын бүс зүүгээгүйгээс олон сая хүн авто машины ослын улмаас нас барах, эсвэл гэмтэж бэртдэг байна.
7.Утсаар шүдээ чигчил. Саяхны нэгэн судалгаагаар шүдээ утсаар чигчлэх нь эрүүл саруул амьдрах, өндөр наслахтай шууд хамааралтай болохыг баталжээ.
8.Шүдээ чигчилдэг хүмүүс илүү эрүүл саруул байдаг гэнэ.
1.Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно.
2.Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цөцгий, сүү зэрэг цагаан идээ нь харьцангуй тослог багатай байдаг. 3.Тамхи татахаа зогсоо. Тамхи нь хүний биед хортойг эрдэмтэд нэгэнт батлаад байгаа билээ. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд үзсэн кино, жүжигчдийг даган дуурайж, ухамсаргүйгээр тамхинд орох явдал ихэсч байна.
4.Стрессийг багасга. Өдөр 30 минутыг өөрийн дуртай зүйлийг хийхэд зарцуул. Биеэ бариж чадахаа больтол уурлах, бухимдах үед 10 хүртэл тоол. Нүдээ анин улаан өнгийг толгой дотроо төсөөлөн хар, тэгээд ягаан үүлэн дунд хөвж байна гэж төсөөл. Энэ нь таны стрессийг бага ч атугай багасгана.
5.Бохирдлоос өөрийгөө хамгаал. Хэрвээ та утаа униаргүй орчинд амьдрах боломжгүй бол ядаж өрөөндөө цэвэр агаарыг бий болго. Гэртээ болон гэрийнхээ гаднах орчныг цэцэгжүүл, мод тарь.
6.Суудлын бүсээ зүү. Статистикийн судалгаанаас харахад суудлын бүс зүүгээгүйгээс олон сая хүн авто машины ослын улмаас нас барах, эсвэл гэмтэж бэртдэг байна.
7.Утсаар шүдээ чигчил. Саяхны нэгэн судалгаагаар шүдээ утсаар чигчлэх нь эрүүл саруул амьдрах, өндөр наслахтай шууд хамааралтай болохыг баталжээ.
8.Шүдээ чигчилдэг хүмүүс илүү эрүүл саруул байдаг гэнэ.
9.Хэтрүүлж уухаа зогсоо. Өдөрт нэг хундага дарс юмуу архи уух нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. Харин үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл элэг, бөөрний өвчин болон хорт хавдартай болох магадлалтай ажээ.
Оюун ухаандаа эерэг энергитэй байх. Сайхан амьдарч байна гэсэн бодол, эрүүл мэнд хоёр хоорондоо төгс эерэг хамааралтай юм. Иймд ямар ч тохиолдолд аз жаргалтай байх хэрэгтэй.
Thursday, April 13, 2017
Wednesday, April 12, 2017
Юмдүүжин
Хэрэглэх заалт:
Төрсний дараах цус алдалтын үед умайн булчингийн агшилтыг сайжруулах, цус тогтоох үйлдэлтэй.
Эсрэг заалт:
Жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглоно.
Бэлтгэх арга:
Ургамалаасаа 10 гр буюу 1 хоолны халбагыг авч 200 мл
буюу 1 стакан буцламгай халуун усанд хийж усан халаагуурын ууранд 15
минут идээшүүлж 40 минут хөргөөд 200мл хүртэл буцалгаж хөргөсөн ус
нэмээд шүүнэ.
Хэрэглэх арга: Стаканы 1/3 буюу 50 мл-ээр өдөрт 3-4 удаа ууж хэрэглэнэ.
Ургамлын түүхий эдийг гэрлээс хамгаалсан хуурай, сэрүүн нөхцөлд 2 жил хадгална.
Хадгалах:
Бэлтгэсэн идээшмэлийг сэрүүн харанхуй нөхцөлд 2 хоног хадгална.
Wednesday, April 5, 2017
Цээнийн үндэсний ханд 50мл 1:10 (Ургамлын гаралтай тайвшруулах бэлдмэл)
Хэрэглэх заалт:
Цээнийн
үндсэнд эфирийн тос 1,6% аргаах бодис алкалоид крахмал 78,5% сахар бусад
органик хүчил микроэлементүүд агуулдаг. Оросын ард түмэн ардын
эмчилгээнд эрт дээр үеэс цээний үндэсний усан хандыг ходоодны шарх, цус
алдах, халуурах, ханиалга, үе мөчний үрэвсэл, даралт ихсэх өвчин, уналт
таталтын өвчний үед хэрэглэдэг бол орчин үеийн эмнэлгийн практикт цээний
үндэсний 10 %-ийн хандыг нойргүйдэл мэдрэлийн цочрол тархины цусан
хангамжийн үйл ажиллагааны алдагдал, айдас түгшүүрт байдлын үед, гар хөл
чичрэх үед тайвшруулах зорилгоор спиртэн хандыг хэрэглэж байна.
Хэрэглэх арга:
Эмчийн зааврын дагуу 20-30 дуслаар өдөрт 3-4 удаа ууна.
Гаж нөлөө:
Тун хэтрүүлж уухыг хориглоно.
Цээрлэлт:
Уг ургамлын
гаралтай бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс мөн жирэмсэн болон даралт багатай,
ходоодны хүчил ихтэй хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.
Subscribe to:
Posts (Atom)
Нярайн хамгийн тэжээллэг тос Тюлений жир
-
Юмдүүжин Хэрэглэх заалт: Төрсний дараах цус алдалтын үед умайн булчингийн агшилтыг сайжруулах, цус тогтоох үйлдэлтэй. Эсрэг заалт: ...
-
Доргоны тосны ач тус Доргоны тос - Доргоны тос нь уушигны сүрьеэ,- 12 нугалаа гэдэсний шарх зэрэг өвчинд маш тустай. - Доргоны тосы...
-
Цээнийн үндэсний ханд 50мл 1:10 (Ургамлын гаралтай тайвшруулах бэлдмэл) Хэрэглэх заалт: Цээнийн үндсэнд эфирийн тос 1,6% аргаах боди...